| | USD/MNT 0₮

Үйлчилгээний байгууллагуудад халдвар гарах өндөр эрсдэлтэй байна

Үйлчилгээний байгууллагуудаас халдвар гарах тохиолдол их байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. 

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Үйлчилгээний байгууллагууд буюу банк, эмийн сан, эмнэлэгт тулгуурласан голомтууд гарах эрсдэлтэй байна.

Нийслэлийн 3785 иргэн, Өмнөговь аймгийн Гашуун сухайт 102 жолоочид шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Дэлхийн дахинд цар тахлын халдвар өндөр байна. Шинэ вирусийн халдвар гурван мутацид орсон байна.

Шинэ вирусийн улмаас Европд эмнэлгийн орны асуудал хүндэрч, нас баралт нэмэгдэж байна. Хөл хорио тогтоох бол covid-19-ийн эсрэг тэмцэх үндсэн арга. Агааржуулалт муутай орчинд, олон хүн цугларсан газар, бусадтай хэт ойрхон харилцахгүй байхыг хүн бүхэн дагаарай. Орцны ариун цэвэр, агааржуулалт муу учир нэг орцноос олон халдварын тохиолдол бүртгэгдэж байна гэж үзэж байгаа" гэлээ. 

Үйлчилгээний байгууллагуудад халдвар гарах өндөр эрсдэлтэй байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.