| | USD/MNT 0₮

LIVE: С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг СУЛЛАХ БОЛОМЖГҮЙ

С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүлт тулган, хэрэг хүлээлгэсэн нь тогтоогдсон. Иймд Иргэний нийгмийн байгууллагуудаас тэднийг яаралтай суллах талаар Улсын Ерөнхий прокурорт шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагын хариуг өнөөдөр өгчээ. Тус шаардлагад "Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг алсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүлт тулгасан хэрэгт прокуророос нэр бүхий албан тушаалтнуудад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зөвхөн тухайн хэргийн оролцогч нар мэдээлэл авах, мэдээллээр хангуулах эрхтэй байхаар зохицуулсан тул та бүхэнд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. 

Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хүчингүй болоогүй байгаа тохиолдолд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорих байгууллагаас суллах боломжгүй бөгөөд прокурор хорих ангийн үйл ажиллагаанд болон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрүүл мэндийн байдалд хяналт тавьж байна" гэсэн байна.

ШУУД ҮЗЭХ:

 

ШУУД: С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг СУЛЛАХ БОЛОМЖГҮЙ
LIVE

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.